Шинж чанар: Оросын холбооны улсад үйлдвэрлэгдсэн автохимийн шилдэг бүтээгдэхүүн юм. 100,000 км ээс дээш гүйлттэй автомашинд хэрэглэхэд тохиромжтой. 3500сс буюу 6 цилиндр хүртэлх автомашинд хэрэглэхэд тохиромжтой.
Давуу тал
- Хөдөлгүүрийн элэгдлийг бууруулдаг.
- Дахин элэгдэл үүсэхээс хамгаална.
- Хүйтэнд асалтыг дэмжинэ.
- Түлш зарцуулалтыг багасгана.
- Хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлнэ.
- Дуу чимээг намсгана.
- Дутуу шаталт болон хорт утааг багасгана.
ЭЛЭГДЭЛ СЭРГЭЭГЧ FENOM
FENOM брэндийн нэрний Fe нь Менделеевийн үелэх систем дэх төмрийн тэмдэглэгээ, Nom нь латин хэлний nomen буюу нэр гэдэг үгний эхний үе юм. ОХУ-д боловсруулан үйлдвэрлэдэг FENOM нь автомашины арчилгаа тордлогын үр ашгийг дээшлүүлэх, улмаар автомашины ашиглалтын хугацааг нэлээд хэмжээгээр уртасгахад зориулсан цуврал бүтээгдэхүүн билээ.
FENOM брэнд анхны бүтээгдэхүүнээ 2000 онд танилцуулж байлаа. Зах зээлд гарч ирмэгцээ л өндөр үр дүн харуулж, ижил үйлчилгээтэй бусад брэндээс илт ялгарч эхэлсэн юм. Тиймдээ ч өнөөдөр FENOM брэнд шинэ технологи, өндөр бүтээмжийнхээ төлөө дэлхийн тавцангаас олон улсын 50 гаруй шагналыг хүртээд байна.
Үүгээр тогтохгүй FENOM-ын олон бүтээгдэхүүн авто химийн салбарын сонгодог бүтээл нь болж, жолооч нарын дунд хамгийн түгээмэл хэрэглээтэй бараа болж чаджээ. FENOM-ын химич, технологичид шинэ бүтээгдэхүүн боловсруулах, одоо байгаагаа сайжруулах талын ажлуудыг тасралтгүй явуулсаар байгаа юм.
FENOM брэндэд Old Chap цуврал бүтээгдэхүүн онцгой байр суурь эзэлнэ. Уг цувралд хөдөлгүүр, хурдны хайрцаг, жолооны хүрдний гидр хүчлүүр зэргийн элэгдэл бууруулагч бодисууд багтдаг. Эдгээр бүтээгдэхүүнийг жолооч нараас гадна авто тээврийн салбарын байгууллагууд өргөн хэрэглэж заншжээ.
FN437 - ИХ ГҮЙЛТТЭЙ АВТОМАШИНЫ ХӨДӨЛГҮҮРТ ЗОРИУЛСАН ЭЛЭГДЭЛ БУУРУУЛАГЧ
Их буюу 100 мянгаас дээш км гүйлттэй бензин болон дизель бүх төрлийн хөдөлгүүрийн ашиглалтын төлөвийг сайжруулахад чиглэгдсэн тусгай бүтээгдэхүүн. 3500 сс буюу 6 цилиндр хүртэлх хөдөлгүүртэй автомашинд ашиглахад тохиромжтой. FN437-г Sol-gel технологиор үйлдвэрлэсэн бөгөөд өнөөдрийн байдлаар төмрийг нөхөн сэргээх үйлчилгээтэй анхны бөгөөд цорын ганц бүтээгдэхүүнд тооцогдож байна.
FENOM 437 нь метал гадаргууд үйлчлэхдээ үрэлт явагддаг хэсэгт өөрийгөө нөхөн сэргээх чадвартай онцгой найрлага бүхий хамгаалалтын бүрхүүл үүсгэн уг бүрхүүлийнхээ тусламжтайгаар тосыг металлд барьцалдуулах чадварыг өсгөж өгдөг.
Ингэснээр хөдөлгүүрийн элэгдлийг бууруулж, элэгдэл нэмж үүсэхээс сэргийлнэ. Түүнчлэн тос болон түлш шатахуун зарцуулалтыг бууруулах, хөдөлгүүрийн хүчийг нэмэгдүүлэх, “хүйтэн” асалтыг хөнгөвчлөх, хөдөлгүүрийн дуу чимээг намсгах, экологи үзүүлэлтийг сайжруулах давхар үйлчилгээтэй. Бүх төрлийн хөдөлгүүрийн тостой нийцэж ажиллахдаа тэдгээрийн физик, хими шинж чанарыг огтхон ч өөрчилдөггүй онцлогтой. Нэг савыг 3.5-5 литр тосонд нэмж хийхээр тооцно. Нэг удаад гурван саваас илүү хийж болохгүй.
Хэрэглэх заавар:
- Автомашинаа асаан хөдөлгүүрээ халаана
- Тосон дээрээ нэмж хийнэ
- Автомашинаа асаалттай чигээр нь 15-20 минутын турш нормальдана
ОХУ-ын “Максима-Гранд” авто засварын төвд 148 мянган км гүйлттэй Renault 19 маркийн автомашин дээр FN437 бүтээгдэхүүн хэрхэн туршсан талаар сонирхуулъя. Уг автомашиныг асаах үед тахир голоос цохих дуу гарч, тэжээлийн болон яндангийн систем бохирдсон гэх дутагдалтай байсан.
Харин хөдөлгүүрийг оношлох үед:
- хөдөлгүүрийн тахир гол болон булнуудад зай завсар их гарсан
- тосолгооны системийн даралт хожуу өсөж байсан
- хөдөлгүүрийг асаамагц тахир голонд цохих дуу гарч эхэлнэ
- нормальдах үеийн эргэлт өндөр (~ 1500 эрг/мин)
- инжекторуудын үр ашиггүй ажиллагаанаас буюу шатахуун шүрших систем бохирдсоноос шатахууны зарцуулалт өссөн гэх эвдрэл, гэмтлүүд илэрчээ.
Дээрх дутагдлуудыг арилгах зорилгоор уг автомашинд Nippon Oil Corporation-ы охин компанийн бүтээгдэхүүн болох Profix тос хийж дээр нь FN437-г зааврын дагуу нэмжээ.
Түүнчлэн инжектор болон яндангийн нейтрализатор цэвэрлэгч FENOM бодисуудыг давхар ашигласан байна. Ингээд автомашинаар 50 км-ийг туулсны дараа туршилтын үр дүнг дүгнэхэд тахир голын дуу бүрмөсөн арилсан, “хүйтэн” асалт зөөлөрч, инжектор болон нейтрализаторын ажиллагаа бүрэн хэвэндээ орсон, хөдөлгүүрийн эргэлт нормын хэмжээндээ (~ 900 эрг/мин) хүрч буурсан, хот доторх шатахуун зарцуулалт илт багассаныг мэргэжлийн байгууллага тогтоожээ.
Ижил төрлийн туршилтыг онгоц, уралдааны спорт машин, хөдөлгүүрийн үйлдвэр, нийтийн тээврийн автобус дээр явуулахад мөн л сайн үр дүн харуулсан байна.
Тэгвэл Toyota Land Cruiser 200 газар сайгүй явагч автомашин эзэмшдэг жолоочийн сэтгэгдлийг хүргэе. “2008 онд үйлдвэрлэсэн энэхүү машиныг би 2011 онд худалдан авч байсан. Авснаасаа хойш олон эд анги сольж сайжруулсан ч 105 мянган км заалтаас эхлэн хөдөлгүүр асаах үед цохих чимээ гардаг болчихсон байв. Зууралданги чанар муутай тос хэрэглэсэн үед дуу улам ихсэх нь хөдөлгүүрийн эд ангиудад зай завсар гарсныг илтгэж байлаа. Үүндээ санаа зовон олон ч эд анги сольж, янз бүрийн бодис хэрэглэж үзсэн боловч дуу нь арилахгүй байсаар нэг мэдэхэд 300 мянгад хүргэчихсэн байсан. Ингээд нэг өдөр тусгай бодис ашиглан хөдөлгүүрээ сайтар цэвэрлэсний дараа шинэ тос хийж дээр нь FN 437-г нэмсэн.
Үүнээс хойш нөгөө муухай чимээ ор тас арилсан төдийгүй хөдөлгүүр маань их засвар хийлгэсэн мэт чимээгүй, хүч сайтай, жигд ажиллагаатай болж чадсан. Мөн 10W40 тэмдэглэгээтэй тосонд Old Chap ашиглахад өвлийн хүйтэнд яг л зуны дулаанд мэт ажрахгүй асдаг болсон. Энэ үнэн шүү. Машины маань заалт өдгөө 320 мянгад хүрчхээд байна. Миний хувьд авто засварчны дипломтой, төмөр хүлгүүдтэй насаараа найзалж, маш олон мотор задалж явсан туршлагатай нэгэн гэдгийг нэмж хэлмээр байна”.