Кингкаймп Брэндийн танилцуулга
Кингкаймп брэнд нь 2002 онд үүсгэн байгуулагдсан залуу брэнд хэдий ч өдгөө АНУ, Орос, Франц, Япон, Монгол зэрэг дэлхийн 50 орчим улс оронд албан ёсоор худалдаалагдаж байна. Энэ нь уг брэндийн аяллын бараа бүтээгдэхүүн дэлхийн стандартад нийцэж, хэрэглэгчдийн өндөр шаардлагад бүрэн нийцдэг гэсэн үг юм.
Кингкаймп брэндийн гол зорилго нь хэрэглэгчийн байгалтайгаа нягт харилцах хэрэгцээ шаардлагыг хангахуйц өндөр чанартай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм. Гэхдээ зөвхөн үйлдвэрлэл, нийлүүлэлт хийгээд зогсохгүй аялагчдыг байгаль орчин, эх дэлхийгээ хайрлаж хүндлэхэд уриалах зорилготой. Уг брэндийн уриа үг нь LEARN TO LOVE OUTDOORS буюу ЭХ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАЖ СУРАХ юм. Аялал зугаалгын үед чанар муутай, зохицоогүй хувцас, хэрэгсэл авч явснаар аялагч ая тух, аюулгүй байдлаа алдаж байгалийн сайхныг мэдэрч чадахгүй сэтгэл хангалуун бус үлдэх явдал байдаг. Энэ бүхнийг нэг дор шийдвэрлэж байгаль эх дэлхийнхээ сайхныг бахдан биширч, хайрлан хүндэтгэх сэтгэгдэлийг төрүүлэхийн төлөө Кингкаймп брэнд ажиллаж байна.
Кингкаймп брэнд гэр бүлийн аялал зугаалга, явган аялал, машины аялал, уулын аялал болон чөлөөт үед өмсөж хэрэглэх өргөн сонголт бүхий хувцас хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагчдад санал болгодог ба загвар дизайныг Европын алдартай загвар зохион бүтээгчид зохиодог. Материал түүхий эдийг дээд зэргийн чанарын хяналтаар оруулж, байгалийн хамгийн хүнд нөхцөлд шалгасны эцэст сонгон авч үйлдвэрлэлд оруулдаг.
Кингкаймп брэндийн өндөр чанартай бараа бүтээгдэхүүн нь дэлхийн улс орон бүрт ГЭР БҮЛИЙН АЯЛАЛ ЗУГААЛГА гэсэн категорийн дор боломжийн үнээр зарагддаг нь худалдан авагчдын сэтгэлд бүрэн нийцдэг. Брэндийн үнэт зүйл нь худалдан авагчид бөгөөд уулын, явган гэх мэт мэргэжлийн аяллыг бүр гэр бүлээрээ ч хийж болно. Гагцхүү хувцас хэрэгсэл нь хэт өндөр үнэтэй биш ч чанартай, аюулгүй байдал, тав тухыг хангасан байх ёстой юм.
Таны аялалд амжилт хүсье!